МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болох гол өрсөлдөөн Т.Дүүрэн, О.Одбаяр, Д.Энхтүвшин, Т.Ганболд нарын дунд болж магадгүй байна

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч болох гол өрсөлдөөн Т.Дүүрэн, О.Одбаяр, Д.Энхтүвшин, Т.Ганболд нарын дунд болж магадгүй байна

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын ерөнхийлөгч О.Амартүвшин энэ сарын 20 /2023.09.20/-ны өдөр болох тус танхимын XXI их хурлаар үүрэгт ажлаа өгөхөөр болсон байна.

Иймд МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэнгээ тус танхимын ерөнхийлөгч өрсөлдүүлэхээр О.Амартүвшин ажиллаж байгаа бол АПУ ХК-ийн дэмжлэгтэйгээр Одончимэд агсны хүү Одбаяр, "MCS” группийн дэд ерөнхийлөгч, "Шарк Танк” нэвтрүүлгийн шүүгч Д.Энхтүвшин, “Алтандорнод монгол” компанийн захирал Т.Ганболд, Мобиком корпорацын захирал асан Д.Болор нарын хүмүүс өрсөлдөхөөр яригдаж байгаа юм. 

Харин МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн төлөөх өрсөлдөөн Т.Дүүрэн, О.Одбаяр, Д.Энхтүвшин, Т.Ганболд нарын дунд болж магадгүй байна. 

МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг энэ сарын 18 /2023.09.18/-ны өдрийн 17:00 цагаар бүртгэж дуусгавар болгож, энэ сарын 20-ны өдөр болох XXI их хуралдаа танилцуулах юм. Харин одоогоор "MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин, Мобиком корпорацын захирал асан Д.Болор нар МҮХАҮТ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөнө гэдгээ илэрхийлээд байна. 




Өнөөдөр морь өдөр

21 цагийн өмнө