"MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин МҮХАҮТ-ыг тэргүүлэхээр болжээ

"MCS” группийн дэд ерөнхийлөгч Д.Энхтүвшин МҮХАҮТ-ыг тэргүүлэхээр болжээ

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим /МҮХАҮТ/-ын XXI хурал өчигдөр /2023.09.20/ эхэлж бүтэн өдөр үргэлжилсний эцэст, өнгөрөгч шөнө өндөрлөсөн байна. Улмаар тус танхимын ерөнхийлөгчид Т.Ганболд, Т.Дүүрэн, Д.Энхтүвшин, О.Одбаяр нарын 11 хүн өрсөлдөж, МҮХАҮТ-ийн ерөнхийлөгчөөр "MCS” группийн дэд ерөнхийлөгч, "Шарк Танк” нэвтрүүлгийн шүүгч Д.Энхтүвшин 64 хувийн санал авч тэргүүлсэн байна. Харин “Монгол даатгал” ХК-ийн гүйцэтгэх захирал Л.Төр-Од удаалжээ.