С.Баярцогт: АН-ын үйл ажиллагаа идэвхжихээр Х.Баттулга миний эсрэг зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тараадаг

С.Баярцогт: АН-ын үйл ажиллагаа идэвхжихээр Х.Баттулга миний эсрэг зохион байгуулалттайгаар худал мэдээлэл тараадаг

АН-ын өнөөдрийн /2023.09.21/ 4/11 хэвлэлийн цагаар АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой мэдээллийг АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт, АЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн С.Одонтуяа нар өглөө. 

Энэ үеэр С.Баярцогт "АН-ын хурал ойртож, үйл ажиллагаа нь идэвхжихээр хуучин Ерөнхийлөгч Х.Баттулга миний эсрэг зохион байгуулалттай худал мэдээлэл тараадаг. Би ганцхан газарт шалгагдаагүй. Монгол, Швейцарь, Хонг Конг, Австралийн хуулийн байгууллагаар шалгалтад ороод гарсан. Үүнтэй холбогдуулаад намайг Үндсэн хуулийн цэцэд Ерөнхийлөгч асан Х.Баттулга өгсөн. Үндсэн хуулийн цэц "Шүүхээс хууль зөрчиж шийдвэр гаргаагүй байна" гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөн сахилгын хороо, Авлигатай тэмцэх газар гэх мэт шат, шатандаа шалгасан. Үүнийг нээлттэй сонсголоор хийвэл улс төрийн  захиалгатай байсан нь мэдэгдэнэ" гэлээ. 

ҮЗЭХ