LIVE: АН-аас "Сүүдрийн засгийн газар"-ыг байгуулж, Дэд дарга нар салбар хариуцан ажиллах болсон гэж мэдэгдлээ

LIVE: АН-аас "Сүүдрийн засгийн газар"-ыг байгуулж, Дэд дарга нар салбар хариуцан ажиллах болсон гэж мэдэгдлээ

Ардчилсан намын 4/11 мэдээллийн цаг өнөөдөр /2023.09.21/ Төрийн ордонд боллоо. Тус хэвлэлийн хуралд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт нар оролцсон юм. Энэ үеэр тус нам "Сүүдрийн засгийн газар"-ыг байгуулсан талаараа мэдээлэл хийлээ.

Тодруулбал, АН-ын дэд дарга нар тус бүрдээ нэг салбарыг хариуцан ажиллахаар болсон байна. Тухайлбал, АН-ын дэд дарга П.Батчимэг Хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн салбарыг, тус дэд дарга Ж.Баярмаа Гадаад харилцаа соёлын бодлогыг, П.Галиндэв Зам тээврийн хөгжлийн бодлогыг, Ц.Жадамба Мэдээлэл технологи, хүнс эмийн бодлогыг, Ч.Өнөрбаяр хууль зүйн бодлогыг, Т.Пүрэвхатан Байгаль орчин, аялал жуулчлалын бодлого зэргийг тус тус хариуцахаар болжээ. Товчхондоо, АН-ын дэд дарга нар "Сүүдрийн засгийн газар"-ын хэмжээнд үйл ажиллагаа явуулахаар болжээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ: