С.Баярцогт: Цаашид АН доторх үйл ажиллагааг шилэн ил тод байлгаж, намын эмэгтэй гишүүдээ нээлттэй мэтгэлцүүлнэ /LIVE/

С.Баярцогт: Цаашид АН доторх үйл ажиллагааг шилэн ил тод байлгаж, намын эмэгтэй гишүүдээ нээлттэй мэтгэлцүүлнэ /LIVE/

Ардчилсан нам өнөөдөр 4/11-ийн хэвлэлийн хурал хийсэн. Хуралаар АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн. Хурлыг АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт ахлан оролцлоо.

Энэ үеэр АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт, “Ж.Баярмаа дарга гадаад харилцаа соёлын бодлогыг, С.Буяндэлгэр уул уурхай хүнд үйлдвэрийн бодлого, Галиндар Зам тээвэр хөгжлийн бодлогыг, Ц.Жадамба дарга мэдээлэл технологи, хүнс эмийн бодлогыг, Жандиус дарга төсвийн бодлого, И.Мөнхжаргал Боловсрол Шинжлэх ухааны бодлогыг, Э.Одбаяр дарга Эрчим хүчний бодлогыг хариуцаж байна. Ч.Өнөрбаяр дарга Хууль зүйн бодлого хариуцан ажиллаж байна. Мөн Т.Пүрэвхадран Байгаль орчин аялал жуулчлалын бодлого, Ш.Түвдэндорж Батлан Хамгаалах Аюулгүй Байдлын бодлогыг хариуцаж байгаа, Ц.Уртнасан Дарга хөдөлмөр нийгмийн хамгаалал Эрүүл мэндийн бодлогыг, Р.Эрдэнэпүрэв дарга Барилга хот байгуулалтын асуудлыг хариуцаж байгаа.

Даргын зөвлөлд байгаа дэд дарга нар сүүдрийн Засгийн газрын зөвлөлд үйл ажиллагаагаа явуулж эхэлж байна. Мөн ирэх долоо хоногт манай намын дэргэдэх байгууллагуудын нэг Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны дээд чуулган буюу их хурал хуралдана.

Ардчилсан нам жендерийн асуудалд ихээхэн анхаарал хандуулж байгаа. Манай намын удирдлагын нийт бүрэлдэхүүний 36 хувь нь эмэгтэйчүүдээс бүрдэж байна. Цаашид нам доторх үйл ажиллагааг шилэн ил, тод байлгахаар хичээхээс гадна ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөж байгаа эмэгтэйчүүдээ таниулах үзэл бодлыг нь ойлгуулах үүднээс 2023 есдүгээр сарын 23-ны өдөр NTV телевизээр 18:30 цагаас шууд мэтгэлцээнийг гаргахаар болсон" гэлээ. 

ҮЗЭХ: