С.Одонтуяа: Өөрийн хүсэлтээр АЭХ-ны тэргүүн гэх албан тушаалаа хүлээлгэн өгч, залуучуудаа дэмжиж ажиллана /LIVE/

С.Одонтуяа: Өөрийн хүсэлтээр АЭХ-ны тэргүүн гэх албан тушаалаа хүлээлгэн өгч, залуучуудаа дэмжиж ажиллана /LIVE/

Ардчилсан нам өнөөдөр 4/11-ийн хэвлэлийн хурал хийсэн. Хуралаар АЭХ-ны ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой асуудлаар мэдээлэл өгсөн. Хурлыг АН-ын тэргүүн дэд дарга С.Баярцогт ахлан оролцлоо.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн С.Одонтуяа “2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо зургаадугаар ээлжит чуулганаа хуралдуулна. Миний бие Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоог 2016 оноос хойш удирдан ажиллаж байна. Өөрийн хүсэлтээр албан тушаалаа хүлээлгэн өгөхөөр болсон. Дараагийн шинэ ерөнхийлөгчийг гаргах ажлыг эхлүүлсэн. Олон нийтийн дунд залуу үеэ дэмжсэнгүй гэх шүүмжлэл их гаргадаг. Иймд шинэ цагийн, шинэ өнгө аястай залуусыг дэмжин ажиллах хүсэлтэй байгаа. 2024 оны хариуцлагатай сонгуулиар залууст илүү их үүрэг хариуцлага хүлээлгэн, манлайлахад нь дэмжиж ажиллана. Улсын Их Хурлын хаврын чуулганаар маш чухал хууль батлагдсан. Сонгуульд эмэгтэй нэр дэвшигчид хамгийн бага зардлаар орох, эмэгтэй нэр дэншигчид квотоор орох, жагсаалтад орохдоо сөөлжиж орох гэх зэрэг чухал заалтууд багтсан. Улс төрийн намууд жендерийн асуудлыг хүндэтгэн авч үзэж байгаа тул энэхүү хуулийн зүйл заалтуудыг чухалчлан авч үзсэн. Нийгэм нийтээрээ эмэгтэйчүүдийн манлайллыг хүсэж байна. Энэ зөвхөн нэг намын асуудал биш нийт жендерийн ардчиллын төлөөх эмэгтэйчүүдийн дуу хоолойг өндөрт өргөх тухай юм. Ард түмэн шударга ёсыг хүсэж байна. Шинэ залуу үеийн эмэгтэйчүүд сонгуульд идэвхтэй оролцоно гэдэгт итгэлтэй байна.

ҮЗЭХ: