ВИДЕО: Н.Энхбаяр "МАХН-аа МАН-тай нийлүүлж, хүүгээ УИХ-ын гишүүн болгосон" үнэнээ иргэдээс сонсож чадахгүй, уурлажээ

ВИДЕО: Н.Энхбаяр "МАХН-аа МАН-тай нийлүүлж, хүүгээ УИХ-ын гишүүн болгосон" үнэнээ иргэдээс сонсож чадахгүй, уурлажээ

Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, Х.Баттулга гэж монголын улс төрөөс явж өгдөггүй хоёр хорчин бий болоод байна гэж зарим иргэд ярьдаг. Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгч хэмээх албан тушаал бол улс төрчдийн хувьд дээд албан тушаал. Харин тус албан тушаалыг хашиж байсан эрхмүүд дотоод улс төрөөс холдож, хойч үедээ сургаал айлдан, тийм сүрхий юм бол гадаадад улс төр хий гэж хэлэх иргэд ч цөөнгүй бий. 

Тодруулбал, өдгөө Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж барууны орнуудад ардчилсан ерөнхийлөгч гэдгээрээ хүндлэгдэж, дайны хөлд нэрвэгдсэн Украины хотуудад ч дэлхийн бусад удирдагчдын хамтаар очиж, дэлхийн томоохон их дээд сургуульд урилгаар очиж лекц уншиж явна. Харин Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр МАН-аас явж өгөхгүй, Х.Баттулга АН-аас холдож өгөхгүй ёстой л нөгөө "гай" болж яваа нь үнэн. 

Тэгвэл өчигдөр /2023.09.20/ Н.Энхбаярыг төрийн ордон руу орох гэж явахад нь МАХН-ын гишүүд түүнтэй таарч, "Бидний итгэлээр тоглож МАН-тай нийлж, улмаар хүүхдээ УИХ-ын гишүүн болгож, өөрөө ордонд орж хор найруулж явдаг болсон" гэсэн утгатай үгийг хэлжээ. Гэтэл Н.Энхбаяр тэднийг сонсож чадахгүй, уурлаж "Ц.Элбэгдорж буруутай" гэсэн үгийг хэлээд шалавхан төрийн ордны хашаа руу ороод явжээ. Сонирхуулахад, Н.Энхбаяр өөрийн МАХН-аа МАН-тай нийлүүлж улмаар өөрийн хүү Э.Батшугарыгаа УИХ-ын гишүүн болгож, өөрийн тойрон хүрээлэгчдээ Засгийн газрын гишүүн болгоод байгаа билээ. 




Улаанбаатарт 29 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө