АЭХ-ны тэргүүнд нэрээ дэвшүүлсэн долоо эмэгтэй өнөөдөр мандатаа гардан авна

АЭХ-ны тэргүүнд нэрээ дэвшүүлсэн долоо эмэгтэй өнөөдөр мандатаа гардан авна

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны тэргүүнийг тодруулах "Дээд чуулган" ирэх даваа гараг /2023.09.25/-т товлогдоод байна. Харин тус холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болоод Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа, Д.Энхтуяа, Д.Эрдэнэсувд, Г.Хажидмаа, Ц.Уянга, Н.Одонгуа гэсэн есөн эмэгтэй өрсөлдөнө хэмээн бүртгүүлсэн.

Гэвч өчигдөр /2023.09.22/ "Дээд чуулган"-аа зохион байгуулахад шаардлагатай санхүүжилт буюу 60 сая төгрөгийг  Д.Энхтуяа, Г.Хажидмаа нар өгөөгүй тул нэрээ татсан. Тэгвэл Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд нэрээ дэвшүүлсэн бусад долоон эмэгтэй нь өнөөдөр мандатаа 11.30 цагт гардан авах аж. 




Өнөөдөр бич өдөр

5 минутын өмнө