Мэдээллийн технологийн 68 компанийг эгнээндээ нэгтгэсэн ICT групп АЭХ-ны тэргүүнд нэр дэвшигч Б.Пунсалмаатай хамтран ажиллана гэдгээ мэдэгджээ

Мэдээллийн технологийн 68 компанийг эгнээндээ нэгтгэсэн ICT групп АЭХ-ны тэргүүнд нэр дэвшигч Б.Пунсалмаатай хамтран ажиллана гэдгээ мэдэгджээ

АН-ын дэргэдэх Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо /АЭХ/-ны тэргүүнийг тодруулах "Дээд чуулган" ирэх даваа гараг /2023.09.25/-т товлогдоод байна. Тус холбооны тэргүүнд УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн болоод Б.Жаргалан, Б.Пунсалмаа, Д.Үүрийнтуяа,  Д.Эрдэнэсувд, Ц.Уянга, Н.Одонгуа гэсэн долоон эмэгтэй өрсөлдөнө хэмээн бүртгүүлж, өнөөдөр мандатаа авах гэж байна. 

Тэгвэл ICT групп тус холбооны тэргүүнд нэр дэвшигч Б.Пунсалмааг дэмжиж, хамтран ажиллахаа мэдэгджээ. Учир нь нэр дэвшигч Б.Пунсалмаа нь Ардчилсан Эмэгтэйчүүдийн Холбооны үйл ажиллагаанд шинэ технологиудыг нэвтрүүлж, шилэн, нээлттэй, гишүүдээ сонсдог, мэдээллийг тэгш хүртээмжтэйгээр нэгэн зэрэг хүргэдэг ухаалаг холбоо болгохоор зорьж байгаа аж. Энэ үйл хэрэгт Монголд үйл ажиллагаа явуулж буй мэдээллийн технологийн 68 компанийг эгнээндээ нэгтгэсэн ICT группийг татан оролцуулна гэдгээ мэдэгдсэн байна. 

ҮЗЭХ: