ЗГХЭГ-т шалгагдаж буй Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө нь өөрөө ирж тайлбар өгчээ

ЗГХЭГ-т шалгагдаж буй Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөө нь өөрөө ирж тайлбар өгчээ

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөөмөөг ЗГХЭГ-ын Хяналт хэрэгжүүлэх газраас шалгаж эхэлсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Энэ талаар эх сурвалжаас тодруулахад "Шалгаж байгаа нь үнэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнээс гомдол ирсний дагуу шалгаж байна" гэсэн юм.

Тэгвэл шалгалтын явцад З.Төмөртөөмөө нь ЗГХЭГ-т өөрийн биеэр ирж мэдээлэл өгчээ. Одоогоор шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд шийдвэр нь гараагүй байна. 

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө нь  2020 оноос Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазарын орлогчоор томилогдсон билээ. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сард зохион байгуулагдсан "Улаанбаатар марафон" гүйлтийн тэмцээнд 07777 дугаартай оролцож олны шүүмжлэлд өртсөн. Мөн өнгөрсөн сард хараагүй иргэнтэй харилцахдаа "Нүүр нүүрээ харж байгаад яръя” хэмээн доримжилсон юм.