Оросын дарга В.Володин "Чингис хааны хөшөө"-нд ёслоогүй тул өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэдийг цуглан хүндэтгэл үзүүлэхийг уриалжээ

Оросын дарга В.Володин "Чингис хааны хөшөө"-нд ёслоогүй тул өнөөдөр Сүхбаатарын талбайд иргэдийг цуглан хүндэтгэл үзүүлэхийг уриалжээ

ОХУ-ын Төрийн думын дарга В.В.Володин тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. УИХ-ын дарга Г.Занданшатар өчигдөр /2023.09.24/ ОХУ-ын айлчлалын бүрэлдэхүүнийг Сүхбаатарын талбайд угтан авч, Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх үеэр Оросын дарга В.В.Володин ёслохоос татгалзсан нь олон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарч байна. 

Тухайлбал, сэтгүүлч Ч.Лодойсамбаа "Оросууд хэзээ ч Монголын ах байгаагүй. Тийм харилцан яриатай өөрсдийнх нь хийсэн кино, тэрэнд нь угаагдаж өссөн Монгол үзэгчид л бий. Яг хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг бодитоор харвал тэд бол зүгээр л яг энэ зогсож байгаа шигээ балмад дээрэмчид" хэмээн үзэл бодлоо илэрхийлсэн байна. 

Тэгвэл АН-ын зарим гишүүд төрийн ордны урд байрлах "Чингис хааны хөшөө"-нд хүндэтгэл үзүүлэхийг уриласан байна. Энэ дагуу өчигдөр /2023.09.24/ Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнд өрсөлдөж буй Ц.Уянга, Н.Одонгуа нар "Чингис хааны хөшөө"-нд хүндэтгэл үзүүлж, ёсолсон бол өнөөдөр /2023.09.25/ Э.Бат-Үүлийн хүү Чулуудай, АН-ын гишүүн А.Цэрэнбат тэргүүтэй тус намын гишүүд хүндэтгэл үзүүлнэ гэдгээ мэдэгджээ.