“ИЗНН-ын даргаар Б.Батбаатар бүртгүүлэх" өргөдөлтэй холбоотойгоор Дээд шүүхэд гомдол гаргажээ

“ИЗНН-ын даргаар Б.Батбаатар бүртгүүлэх" өргөдөлтэй холбоотойгоор Дээд шүүхэд гомдол гаргажээ

Иргэний зориг ногоон намын (ИЗНН)-ын Сүхбаатар дүүргийн намын хорооны дарга гэх А.Баярхүүгээс тус намын 2023 оны есдүгээр сарын 18-ны өдөр Улсын дээд шүүхэд гаргасан “ИЗНН-ын Их хурлаас сонгогдсон Б.Батбаатарыг намын даргаар бүртгүүлэх тухай” өргөдөлтэй холбоотой асуудлаар 2023 оны есдүгээр сарын 22-ны өдөр гомдол ирүүлжээ. 

Уг гомдол нь  “дээрх өргөдлийг хэн гаргасан нь тодорхойгүй, Их хурлыг эрх бүхий этгээдээс зарлаагүй, намын дүрмийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул бүртгэхээс татгалзаж өгнө үү” гэсэн агуулгатай байна.