"Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд эрүүгийн хариуцлага ногдуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барина" гэв

"Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд эрүүгийн хариуцлага ногдуулах хуулийн төслийг УИХ-д өргөн барина" гэв

Жолооны ард согтуу суусан л бол эрүүгийн хариуцлагад татдаг болох тухай асуудлаар ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон этгээдэд эрүүгийн хариуцлага ногдуулах хуулийн төслийг боловсруулж, УИХ-д өргөн барих гэж байна. Уг хуулийн төслийг намрын чуулганаар өргөн барина. Ойрын өдрүүдэд гэлтгүй өнгөрсөн хугацаанд ч тэр хувь хүний хариуцлагагүй байдлаас үүдэж, зам тээврийн ослоор амиа алдсан тохиолдол их гарч байна. Жилд дунджаар согтуугаар гэмт хэрэг үйлдсэн 33000 орчим зөрчил бүртгэгддэг. Эдгээрт зөрчлийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авдаг.

Энэ оны эхний байдлаар л гэхэд 37 хүүхэд зам тээврийн улмаас амь насаа алдсан байна. Харин өнгөрсөн онд 123 хүн ослын улмаас амиа алдсан.

Мөн жил бүр 100-аас дээш тооны хүн согтуу жолоочийн улмаас амиа алдаж байна. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодно гэдэг санаатай үйлдэл. Ийм хариуцлагагүй үйлдэл гаргаж байгаа хүмүүст ялын хариуцлагыг чангатгахаас өөр арга алга байна" гэлээ.

ҮЗЭХ: