УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшин ялагдсан С.Жавхлан улс төрөөс холдож, намын үйл ажиллагаанд оролцохгүй байгаа ажээ

УИХ-ын 2020 оны сонгуульд АН-аас нэр дэвшин ялагдсан С.Жавхлан улс төрөөс холдож, намын үйл ажиллагаанд оролцохгүй байгаа ажээ

УИХ-ын 2020 оны сонгуулиар дуучин С.Жавхлан АН-аас Увс аймагт нэр дэвшин өрсөлдөж, ялагдал хүлээсэн. Тэрбээр сонгуульд ялагдсаныхаа дараахан "Увсынхан миний дууг дахин битгий сонсоорой" гэж хэлсэн удаатай.

Харин үүнээс хойш өдгөө 3 жил өнгөрөгч С.Жавхлан ирэх Бямба гараг /2023.09.30/-т "Дулаахан намар" тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд хийхээр болоод байна. Иймд тус тоглолтыг Увсынхан үзэж болох уу гэсэн асуултад тэрбээр, "Уруул дордовч, элэг дорддоггүй, нутгийн зон олон минь халуун дулаан сэтгэлээр хүрэлцэн ирээрэй" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл дуучин С.Жавхлан улс төрөөс холдож, АН-ын үйл ажиллагаанд огт оролцохгүй байгаа аж. Товчхондоо, түүнийг АН-ын удирдлагууд дахин тус намаас УИХ-д нэр дэвшүүлэхгүй бололтой. 

Сонирхуулахад, С.Жавхлан УИХ-ын 2016 оны сонгуульд бие даан нэр дэвшиж, Баянзүрх дүүргээс парламентад сонгогдсон. Улмаар тэрбээр 2020 оны УИХ-ын сонгуульд АН-аас Увс аймагт нэр дэвшин, өрсөлдөөд ялагдал хүлээсэн юм.