Оросын Онцгой байдлын яамны дарга А.Куренков Монгол Улсад айлчлал хийхээр иржээ

Оросын Онцгой байдлын яамны дарга А.Куренков Монгол Улсад айлчлал хийхээр иржээ

ОХУ-ын думын дарга В.В.Володин есдүгээр сарын 24-25-ны хооронд манай улсад айлчлал хийсэн. Энэ үеэр тэрбээр их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэхээс татгалзаж, олны дургүйцлийг багагүй хүргэсэн юм. Түүнчлэн ОХУ-ын думын дарга В.В.Володин есдүгээр сарын 25-ны өдөр нутаг буцсан бол өнгөрсөн шөнө буюу есдүгээр сарын 26-нд ОХУ-ын Онцгой байдлын яамны тэргүүн Александр Куренков Монгол Улсад айлчлал хийхээр иржээ. Энэхүү айлчлалаар ямар асуудлууд хэлэлцэхээр төлөвлөсөн нь одоогоор тодорхойгүй байна.