"Сүүний литр тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгоно" гэж Х.Болорчулуун сайд мэдэгджээ

"Сүүний литр тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгоно" гэж Х.Болорчулуун сайд мэдэгджээ

Хүнс, хөдөө аж, ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун “Энэ хавар гэхэд 5.5 сая үхрийг 13 тэрбум төгрөгөөр ээмэгжүүлнэ” гэж мэдэгдсэн нь олон иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Тэгвэл сүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд чиглэсэн нэгэн тогтоол баталсан нь үйлдвэрлэгч байгууллагуудад сүүний литр тутамд 1000 төгрөгийн урамшуулал олгохоор болжээ.

Одоогоос гурван жилийн өмнө Засгийн газрын тогтоол гарч, сүүний литр тутамд 500 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байдаг. Үүний үр дүнд сүүлийн гурван жил сүүний үйлдвэрлэл 51 хувиар нэмэгдсэн гэж Х.Болорчулуун сайд дурдсан юм. Гэхдээ энэхүү урамшуулалыг зөвхөн сэрүүний улиралд буюу 11-4 дүгээр сарын хооронд олгодог. Тэгвэл сүүний литр тутамд 500 төгрөгийн урамшуулал олгодог байсныг 1000 төгрөг болгож нэмсэн талаар ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун мэдээллээ. Үүний төсвийг Засгийн газраас нэмэлт хөрөнгө гаргалгүй, малчдад олгодог арьс шир, ноосны урамшуулалаас шилжүүлэх замаар сүүний урамшуулалыг нэмэгдүүлэх гэнэ.




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө