Ц.Уянга: Б.Жаргалан найман жилийн хугацаанд өөрөөсөө өөр манлайлагч төрүүлээгүй. Тэр хайрцаг гэдэг зүйлийн нэг хэсэг л байсан /ВИДЕО/

Ц.Уянга: Б.Жаргалан найман жилийн хугацаанд өөрөөсөө өөр манлайлагч төрүүлээгүй. Тэр хайрцаг гэдэг зүйлийн нэг хэсэг л байсан /ВИДЕО/

Долоо хоног бүрийн пүрэв гарагт Ардчилсан намын 4/11 уулзалт болдог. Өнөөдрийн /2023.09.28/ уулзалтыг Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос зохион байгууллаа. Өнгөрсөн даваа гарагт /2023.09.25/ Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоо хуралдаж тэргүүнээрээ Б.Жаргаланг сонгосон. 

Уг хурлын шийдвэрийг өнөөдрийн /2023.09.28/ хурлаар онцлов. Энэ үеэр Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны тэргүүнээр сонгогдсон Б.Жаргалан " Дээд чуулганы тухайд олон өрсөлдөгчтэй, олон оролцогчтой бодлогын хувьд нэлээн өрсөлдөөнтэй боллоо. Нийгэмд хүлээлт өндөртэй, Ардчилсан намын гишүүд намынхаа үйл ажиллагаанд оролцох гэсэн хүсэлтэй байна гэж үүнээс дүгнэж байна. Миний хувьд тэргүүний албыг хүлээж авсан. Би хамт өрсөлдсөн бүсгүйчүүдийнхээ мөрийн хөтөлбөрийг ч хэрэгжүүлж ажиллана. Нэг баг болж ажиллах бодолтой байна. Бид Улстөрийн намын тухай хууль болон Сонгуулийн тухай хуульд заасан квотыг босго оноо гэж харж байгаа. Тэгэхээр квотоос бүх шатанд давуулан биелүүлэх, эмэгтэйчүүдээ чадавхжуулах, бэлдэж ажиллана. Бүх шатанд эрх баригчдад шахалт үзүүлж, сөрөг хүчний ажлаа гүйцэтгэнэ. Нэр дэвшигч нараа харьцангуй эрт тодруулна" гэлээ. 

тус холбооны тэргүүнд нэрээ дэвшүүлсэн ч санал хураалтын өмнө нэрээ татсан Ц.Уянга " Би шинэ хүн гэх дүр төрхөөр өрсөлдсөн. Ардчилсан намд  үл итгэх байдлыг арилгах, өнгөрсөн хугацаанд үүсээд байсан зөрчлийг засах, ардчиллын алдагдаж буй үнэ цэнийг сэргээхийн тулд нэрээ дэвшүүлсэн. Манайхан надад хэлж байсан. Тодруулбал, "Дотоод улс төр гэдгийг чи мэдэхгүй байна. Манайхан чамайг дэмжихгүй. Намын анхан шатны үүрээс нь явах ёстой" гэж байсан. Либериал үзэлтэй намд шинэ соёлыг тогтоох, аль ч гишүүн нь нэр дэвшиж болдгийг харуулахын тулд нэлээн удаан тэмцэж байсан дэвшсэн. Нийгэмд тогтсон энэ хэлбэрийг арилгах ёстой гэж үзсэн. Гэхдээ олон бүтэцтэй газар учраас тийм амархан баригдмал байдлаасаа гарахгүй юм байна. Би дарга болохоосоо илүү нийгмийн хүлээлттэй байгаа шүү гэдгийг харуулын тулд энэ өрсөлдөөнд орсон. Ардчиллын үнэ цэнийг Ардчилсан намын гишүүдээс илүү мэдэрч байгаа хүмүүс олон бий. Ардчиллын талд ажиллах бололцоог нийгэм ч олгохгүй байна, манай нам ч олгохгүй байна гэдэг ойлголтыг бид энэ удаа эвдлээ. 

А.Адъяасүрэн гишүүний хувьд УИХ-ын гишүүн. Өнгөрсөн хугацаанд нийгэмд танигдаж, манлайллаараа тэргүүлэх боломж байсан. Энэ хүн холбогдоод буй хэргээ шийдүүлж, хүлээн зөвшөөрөгдчихөөд өрсөлдөх ёстой, өрсөлдүүлэх ёстой байсан. Намын хагарлын нэг бүлгийг төлөөлсөн. Бүлгүүд өөрсдийнхөө л хүнийг гаргаж байвал гэх хайрцаглагдсан байдал нь хамгийн увайгүй, ардчиллын эсрэг явуулж буй ажил юм. Бид эрчүүдийнхээ ард нуугдаад энэ хүрсэн. 

Нөгөө талд Б.Жаргалангийн хувьд би эхэндээ дэмжлэг үзүүлээгүй. Гэхдээ ялалтыг нь хүлээн зөвшөөрсөн. Гэхдээ хайрцаг гэдэг зүйлийн л нэг хэсэг байсан. Найман жилийн турш нэр хүнд нь унасан байгууллагаас "Би хамгийн сайн нь байсан. Итгэл үнэмшилгүйгээр, хайрцаггүйгээр сонгогдсон" гэж хэлэх нь учир дутагдалтай. Дотоодын ямар ч сонгуулийг ижил тэгш, шударга гараанаас гардаг зүйлийг хийхгүй л бол ямар ч нэмэргүй. Б.Жаргалантай би баг болж ажиллахгүй. Чиний ажлыг дэмжээд чадлаараа дэмжинэ. Гэхдээ чиний хамгийн сайн шүүмжлэгч байна. Өнгөрсөн найман жилийн хугацаанд өөрөөсөө өөр ямар ч манлайлагч төрүүлээгүй байгаа. Ирэх сонгуульд ямар ч хүн гаргаж чадахгүй бол хариуцлага хүлээнэ шүү" гэлээ. 

ҮЗЭХ