Намрын чуулганы эхэнд 2024 оны төсвийн төслийг хэлэлцэнэ

Намрын чуулганы эхэнд 2024 оны төсвийн төслийг хэлэлцэнэ

2023 оны намрын чуулганыг аравдугаар сарын 02-ны өдөр /2023.10.02/ нээнэ. Намрын чуулганы эхэнд  2024 оны төсвийн төслийг УИХ-д өргөн барина. Үргэлжлүүлэн намын бүлэг, байнгын хороо, чуулганы хуралдаанаар 2024 оны төсвийн төслийг хэлэлцэж санал дүгнэлтээ нэгтгэх юм. 

Энэ талаар Сангийн сайд Б.Жавхлан, “Улсын хэмжээнд 736 төсөл арга хэмжээ төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байна. Төсвийн хөрөнгөөр барьж, олон жил үргэлжилсэн барилгуудын 60-70 хувь нь захиалагч буюу төрийн буруугаас болсон гэх судалгаа гарсан. Ингэхдээ ТЭЗҮ дутуу, барилгын зураг төсөл хэд хэд өөрчлөгдсөн гэх мэт шалтгаан олон байна. Иймд үүнээс хойш ТЭЗҮ нь батлагдаагүй барилгыг төсвийн хөрөнгөөр санхүүжүүлэхгүй.

Харин одоо баригдаж байгаа 736 төсөл арга хэмжээний найм болон түүнээс дээш нь 25 жил төсөл хөтөлбөр байгаа. Одоогоор 46 компани хар жагсаалтад бүртгэгдсэн. Мөн  107 компанийг хар жагсаалтад оруулах санал ирүүлсэн. Хар жагсаалтад орсон компиануудыг төрийн худалдан авах ажиллагааны тухай хуульд зааснаар хар жагсаалтад гурван жил байлгана. Тэр хооронд алдаагаа засаж залруулах боломжтой” гэсэн билээ.