ШУУРХАЙ: Ж.Сүхбаатар "огцрох өргөдөл"-өө ЕС Л.Оюун-Эрдэнэд өгөөгүй байгаа бол, түүний асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэх гэж байна

ШУУРХАЙ: Ж.Сүхбаатар "огцрох өргөдөл"-өө ЕС Л.Оюун-Эрдэнэд өгөөгүй байгаа бол, түүний асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцэх гэж байна

Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар татвар төлөгчдийн 318 тэрбум төгрөгөөр 2023 онд “ногоон автобус”-ыг оруулж ирж байгаа. Гэтэл энэхүү ногоо автобуснууд нь 1993 оны автобусны рам дээр 2003 оны загварын кабиныг тавиад ногоон өнгөөр будчихсан байж болзошгүй гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа юм. 

Энэ талаар өнгөрөгч амралтын өдрүүдэд “Тэнүүн-Огоо” компани болон БНСУ-ын Zyle Daewoo компанийн гэх хүмүүс ч мэдээлэл хийсэн.  Харин энэхүү үйл явдалтай холбогдуулж, УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатарыг Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооны даргын албан тушаалаа өгөх гэж байгаа гэх мэдээлэл байна. Харин тэрбээр яг одоо өргөдлөө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд өгөөгүй бөгөөд УИХ дахь МАН-ын бүлэг Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатарын асуудлыг хэлэлцэхээр болжээ.