Удирдлага нь эзгүй байгаа АН-ынхан "ногоон автобус"-ны асуудалд байр сууриа илэрхийлж, ам нээсэнгүй

Удирдлага нь эзгүй байгаа АН-ынхан "ногоон автобус"-ны асуудалд байр сууриа илэрхийлж, ам нээсэнгүй

Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахад жил бүр 420 тэрбум төгрөгөөс доошгүй мөнгийг зарцуулж байхаар Засгийн газраас 2021 онд шийдвэрлэсэн. Ингээд 2022 онд Улаанбаатар хотоос улсын төсөвт төвлөрүүлэх байсан 420 тэрбум төгрөгийн орлогыг Д.Сумъяабазарт үлдээсэн. Харин Д.Сумъяабазар энэхүү мөнгөний 78 тэрбумаар нь “улаан автобус” худалдаж авсан.

Харин Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар татвар төлөгчдийн 318 тэрбум төгрөгөөр 2023 онд “ногоон автобус”-ыг оруулж ирж байгаа. Гэтэл энэхүү ногоо автобуснууд нь 1993 оны автобусны рам дээр 2003 оны загварын кабиныг тавиад ногоон өнгөөр будчихсан байж болзошгүй байгаа юм.

Энэхүү асуудал нийгмийн уур бухимдлыг дээд цэгт нь хүргэж, Ж.Сүхбаатар сайдыг албан тушаалаасаа огцрохыг шаардаж эхлээд байна.  Гэтэл парламентад 11 суудалтай АН-ынхан энэ асуудалд байр сууриа илэрхийлж, сөрөг хүчний ажлаа хийхгүй байна гэсэн шүүмжлэлд өртөөд байна. Зарим иргэд "ногоон автобусны талаар 15 дэд даргатай манай агуу мундаг “сөрөг хүчин” АН архирдаггүй юм гэхэд ядаж гийнахгүй юм байх даа" хэмээн байр сууриа илэрхийлж байна. Тэгвэл энэ өдрүүдэд АН-ын дарга Л.Гантөмөр барууны орнууд болох АНУ, Герман, БНСУ-д ажлын айлчлал хийж яваа аж. Энэ утгаараа удирдлага нь байхгүй АН ногоон автобусны асуудалд тодорхой байр сууриа илэрхийлэхгүй байгаа бололтой. 

Сонирхуулахад, МАН-ын БЭТ /бүрэн эрхт төлөөлөгч/ гэдэг ХҮН-ынхан ногоон автобусыг “хуучин” гэж тодотгосон нь энэ долоо хоногийн сүүлээр “хуурай өвсөнд чүдэнз зурна” гэдэг шиг л нийгмийг цочирдуулж орхисон юм.