ФОТО: С.Зориг агсны хөшөөнд АН-ын удирдлагууд цэцэг өргөжээ

ФОТО: С.Зориг агсны хөшөөнд АН-ын удирдлагууд цэцэг өргөжээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зориг агсанд өнөөдөр /2023.10.02/ Ардчилсан намын удирдлагууд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Тус хүндэтгэлийн үйл ажиллагаанд Ардчилсан намын Тэргүүн дэд дарга С.Баярцогт, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Ц.Туваан, Б.Пүрэвдорж, Н.Ганибал, Б.Бейсен нар болоод тус намын дэд дарга И.Мөнхжаргал, С.Буяндэлгэр, Ц.Жадамбаа, Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, Намын байгуулалт хариуцсан нарийн бичгийн дарга Ж.Өнөржаргал нар оролцож байгаа ажээ.

Мөн энэ өдрийг тохиолдуулж АН-аас "Хүний эрх ба үзэл санааны хоригдол" форумыг зохион байгуулах аж. Тус арга хэмжээ Blue Sky зочид буудлын 3 давхарт болох ба АН-ын даргын зөвлөх Н.Тэгшбаяр, тус намын дэд дарга Ч.Өнөрбаяр нарын хүмүүс итгэл тавих ажээ. 

 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө