"Хотын дарга Д.Сумъяабазарын албан тушаалаасаа огцрох хүсэлт"-ээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гаргасан байна. Тус асуудлыг МАН-ын бүлэг хэлэлцсэн байна. Учир нь "ногоон автобус"-наас болж Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар огцрох хүсэлтээ өдөр гаргаж МАН-ын бүлэг хэлэлцсэн бол, харин орой 17:30 цагт Хотын дарга Д.Сумъяабазарын албан тушаалаасаа огцрох асуудлыг бүлэг нь хэлэлцсэн байна. Орон нутгийн засаг захиргааны нэгжийн тухай хуульд заасны дагуу Хотын дарга Д.Сумъяабазарын огцруулах бүрэн эрх нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд байгаа ажээ.