Хотын дарга Д.Сумъяабазар үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгөөд байгаа.
Тиймээс үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан НИТХ дахь МАН-ын бүлэг өчигдөр орой 17.00 цагт хаалттайгаар хуралдаж,, шинэ Хотын даргыг яаралтай нэр дэвшүүлэх шаардлагатай хэмээн үзжээ. Тиймээс өнөөдөр /2023.10.04/ 11.00 цагаас нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн хурлыг зарлан хуралдуулахаар болсон байна.