Ч.Хүрэлбаатар: Валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар төгрөгийн ханш чангарч, 3400-д хүрсэн /LIVE/

Ч.Хүрэлбаатар: Валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авснаар төгрөгийн ханш чангарч, 3400-д хүрсэн /LIVE/

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.10.04/ болж, хуралдаанаас гарсан шийдвэрийг Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар танилцууллаа.

Тэрбээр, "Монгол Улсын валютын нөөц 4 тэрбум 124 сая америк долларт хүрсэн. Мөн энэ оны эхний 8 сарын байдлаар Монгол Улсын эдийн засгийн өсөлт 6.5 хувь болж, төгрөгийн ханш харьцангуй тогтвортой байна. Тодруулбал төгрөгийн ханш унаж 3525 төгрөг хүрээд байсан бол өнөөдрийн байдлаар 3457 төгрөг болж, ханш харьцангуй чангарч, тогтвортой байгааг энд онцлон дурдъя.

Түүнчлэн энэ оны эхний найман сарын байдлаар нүүрсний экспорт 47 сая тоннд хүрсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 28 сая тонноор нэмэгдсэн үзүүлэлт юм. Энэ бүгд валютын нөөцийг нэмэгдүүлэх арга хэмжээ авснаас жилийн дотор гарч буй үр дүн" гэлээ.

ҮЗЭХ: 




Өнөөдөр үхэр өдөр

1 цагийн өмнө