Д.Сумъяабазарын оронд Х.Нямбаатарыг, Х.Нямбаатарын оронд Б.Энхбаярыг, Б.Энхбаярын оронд Ж.Сүхбаатарыг томилж байна

Д.Сумъяабазарын оронд Х.Нямбаатарыг, Х.Нямбаатарын оронд Б.Энхбаярыг, Б.Энхбаярын оронд Ж.Сүхбаатарыг томилж байна

Улсын 318 тэрбум төгрөгөөр худалдан авсан "ногоон автобус"-нууд хуучин байсан нь Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар, Хотын дарга Д.Сумъяабазарыг огцруулах хэмжээнд хүргээд байна. Улмаар тус автобусны асуудалтай холбогдуулж, Монгол, Солонгосын иргэд ч ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид хоригдоод байна. 

Харин өнөөдөр /2023.10.04/ болсон Засгийн газрын ээлжит хурлын үеэр Хотын даргад Х.Нямбаатарыг, Түгжрэлийн сайдад УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан нарыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ санал болгосон байгаа юм. Харин Х.Нямбаатарын оронд Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, хууль зүйн байнгын хорооны даргаар Түгжрэлийн сайд асан Ж.Сүхбаатар томилогдохоор болжээ. Сонирхуулахад, Х.Нямбаатар Улаанбаатар хотын даргаар томилогдохдоо УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдын албан тушаалаасаа татгалзана гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан өнөөдөр хийсэн хэвлэлийн хурлынхаа үеэр онцолсон. 

Товчхондоо, Д.Сумъяабазарын оронд Х.Нямбаатарыг, Х.Нямбаатарын оронд Б.Энхбаярыг, Б.Энхбаярын оронд Ж.Сүхбаатарыг, Ж.Сүхбаатарын оронд Б.Дэлгэрсайханыг томилж байгаа бол Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын хорооны даргын албан тушаалдаа хэвээр үлдэж байна. Харин тус автобуснуудыг оруулж ирсэн, нийлүүлсэн иргэд цагдан хоригдож байна. 




Өнөөдөр үхэр өдөр

2 цагийн өмнө