Өнөөдөр /2023.10.04/ МАН-ы удирдах зөвлөл хуралдаж, Түгжрэлийн сайдаар Б.Дэлгэрсайхан, Хотын даргаар Х.Нямбаатар нарыг томилох Ерөнхий сайд, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн саналыг хэлэлцэж, дэмжсэн. Үүнтэй холбогдуулан хотын дарга болохоор яригдаж буй Хууль зүйн сайд Х.Нямбаатар тодрууллаа.
Тэрбээр, "НИТХ-аас мэдээлэл гараагүй байгаа учраас халаа, солиог ярихад эрт байна. Ямартай ч Ерөнхий сайдаас хотын даргын ажилтай холбоотой маш олон үүрэг чиглэлийг авсан.
Түгжрэлийн сайдаар Б.Дэлгэрсайхан томилогдохоор яригдаж байна. Гэхдээ бид энэ албан тушаалд томилогдох ямар ч хүсэлт гаргаагүй гэдгийг энд мэдэгдье. Хотын даргаар томилох саналыг Ерөнхий сайд гаргахад улс төрч хүний хувьд гоншигнолгүй хүлээн авсан" гэлээ.
ҮЗЭХ: