Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараагийн хотын даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлж, МАН-ын бүлэг дэмжсэн. Улмаар Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлэг хуралдаж, Х.Нямбаатарыг хотын дарга болгох асуудлыг эцэслэн шийдвэрлэх байсан юм.
Тэгвэл Нийслэлийн ИТХ-ын МАН-ын бүлэг 82 хувийн ирцтэйгээр өнөөдөр /2023.10.04/ хуралдлаа. Дөнгөж сая тус хурлын шийдвэр гарч, хотын даргад Х.Нямбаатарыг томилохыг 100 хувь дэмжсэн байна.