Б.Дэлгэрсайхан: Сайншандын камеруудыг засаж сайжруулахаар 130 сая төгрөгийн төсөв тавьсан ч одоо болтол засаагүй байна /LIVE/

Б.Дэлгэрсайхан: Сайншандын камеруудыг засаж сайжруулахаар 130 сая төгрөгийн төсөв тавьсан ч одоо болтол засаагүй байна /LIVE/

Дорноговь аймагт 12 настай охин алга болоод хоёр хоног болж байна. Охиныг эрэн хайх ажиллагааг удаашруулсан нэг хүчин зүйл нь тус аймгийн хэмжээнд байгаа камер ажиллахгүй байгаагаас болсон гэдгийг зарим хэвлэл мэдээлж  буй.

Иймд Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханаас тус аймгийн камер болон хэрэгжүүлсэн ажлыг талаар тодрууллаа. Тэрбээр, “2017 онд Дорноговь аймгийн бүрэн камержуулсан. Одоогоор 32 байршилд 69 камер бий. Харин цаг агаарын байдлаас үүдэж зарим камер нь эвдэрсэн бүдгэрсэн асуудал гарсан байна. Тиймээс одоо камерын шинэчлэл хийх асуудлыг нэн тэргүүний асуудал гэж үзэж шийдвэрлэнэ.

Камержуулах төслийг тавьж өгч камер байршуулах тендерийн асуудлыг аймаг өөрөө зарладаг. Сайншанд сумын камеруудыг засна, сайжруулна гэж 130 сая төгрөг тавигдсан. Энийг одоо болтол хийгээгүй байна.

Тиймээс уг ажлыг хийгээгүй хүмүүст хариуцлага тооцно. Мөн өмнө нь Замын-Үүдэд хятадын буцалтгүй тусламжаар камер тавиулах гэж байхад тухайн үеийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга н.Гансүх тавиулахгүй гэж зүтгэсээр байгаад хийлгээгүй тэр буцалтгүй тусламж буцсан” гэлээ.

ШУУД: