LIVE: "Хүчирхийлэл үйлдсэн хүнийг шүүх буруутай гэж нотолбол хувийн мэдээллийг олон нийтэд нээлттэй өгдөг болно" гэж Х.Булгантуяа сайд мэдэгдлээ

LIVE: "Хүчирхийлэл үйлдсэн хүнийг шүүх буруутай гэж нотолбол хувийн мэдээллийг олон нийтэд нээлттэй өгдөг болно" гэж Х.Булгантуяа сайд мэдэгдлээ

Дорноговь аймгийн Сайншанд сумын нэгдүгээр сургуулийн зүүн талын "Мандах наран" хорооллын байрнаас хичээлдээ явахаар энэ сарын гуравны өдөр /2023.10.03/ гэрээсээ гарсан 12 настай охин сураггүй алга болж, эрэн сурвалжлах ажиллагааг зохион байгуулж байгаа билээ.

Тэгвэл Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран цаг үеийн болон сураггүй алга болоод буй 12 настай охины асуудлаар албан ёсны мэдээлэл өгч байна. Энэ талаар ХНХЯ сайд Х.Булгантуяа “Хүчирхийллийн гэмт хэрэг үйлдсэн хүнийг гэмт хэрэг хийсэн хууль шүүхийн байгууллагаар тогтоогдох юм бол олон нийтэд цахимаар зарлаж, зургийг нь нээлттэй байршуулж байна. Хэн гэмт хэрэг үйлдэж байгааг нийтэд ил тод харуулна. Мөн цаашид энэ тал дээр анхаарч ажиллана. Энэ хүрээнд хүүхэд болгоныг цахим хувийн хэрэгтэй болгох ажлыг хэрэгжүүлнэ. Хүүхэд өөрийгөө хэрхэн яаж хамгаалах, олон нийт, хэвлэл мэдээлэл, гэр бүл, багш нар яаж хамгаалах вэ гэдэг асуудлыг түс бүрд нь авч үзэж арга хэмжээ авна. Өнөөдрийн байдлаар сумуудад малын мэргэжилтэн байгаа ч хүүхдийн мэргэжилтэн байдаггүй. Сумуудад байгаа хүүхдэд асуудал гарвал аймгаас мэргэжилтэн очих гэсээр байтал хүндэрдэг. Тиймээс хүүхэд хамгааллын тухай хуулийг олон нийтийн дунд танилцуулж, энэ намар өргөн барина. Монголд нэг хүүхдэд олгогдож байгаа хүүхэд хамгааллын төсөв таван мянган төгрөг байна. Мөн хүүхэд хамгааллын 8 тэрбум төгрөгийн төсвийг 2024 онд нэг дахин нэмэгдүүлж 16 тэрбум төгрөг болгох саналыг өргөн барина” гэлээ.

ҮЗЭХ: