Л.Оюун-Эрдэнэ: Хүүхэд хүчирхийлэлтэй холбоотой ялын бодлогыг чангатгах хэрэгтэй

Л.Оюун-Эрдэнэ: Хүүхэд хүчирхийлэлтэй холбоотой ялын бодлогыг чангатгах хэрэгтэй

Чуулганы хуралдааны үеэр хүүхэд хүчирхийлэлтэй холбоотой асуудалд ямар арга хэмжээ авах талаар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ дараах байр суурийг илэрхийлэв. 

Тэрбээр "Хүүхдийн хүчирхийлэл болон хүний эрхтэй холбоотой асуудалд том хэмжээний дүгнэлт хийх цаг иржээ. 2024 оны төсөв хөрөнгө оруулалтын орон зай сайтай болсон. Хотыг камержуулалттай холбоотой цогц асуудал гаргаж тавиад шийднэ гэвэл миний хувьд тусална гэдгээ илэрхийлье. Энэ бүхэн хоёр талтай асуудал хэдий ч хүчирхийлэлтэй холбоотой ялын бодлогыг чангатгах хэрэгтэй. Манай улсын шүүхийн процесс зөөлөн эрх зүйн орчинтой. Саяхан хүн алсан Махбал гэх нөхөр гарлаа л гэх юм. 

Ард түмний хүсэл эрмэлзэл шүүх шударга бус, иргэдэд хатуу, албан тушаалтанд зөөлөн хандаж байна гэх ойлголт 90 орчим хувьтай болчихсон байхад гүйцэтгэх засаглалын тэргүүн яаж чимээгүй байх билээ.  Намайг шүүхэд нөлөөлөх гэж байна хэмээн санал хураалт хийж байхын оронд өөрсдөдөө дүгнэлт хийх хэрэгтэй. Нийгэм яагаад ингэж хараад байгааг том зургаар ойлгох хэрэгтэй болсон. Учир нь энэ бүхэн төрт ёсны асуудал болжээ. Хүүхэд, гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд маш мэдрэмжтэй байх ёстойг ХЗДХ-ийн сайд болох гэж буй Б.Энхбаяр сануулсан" хэмээн ярилаа. 




Өнөөдөр могой өдөр

2 цагийн өмнө