Х.Нямбаатарыг Хотын даргад нэр дэвшүүлэх НИТХ-ын хурал ирэх долоо хоногийн пүрэв гарагт товлогджээ

Х.Нямбаатарыг Хотын даргад нэр дэвшүүлэх НИТХ-ын хурал ирэх долоо хоногийн пүрэв гарагт товлогджээ

Энэ сарын 12-ны өдрийн /2023.10.12/ 12.00 цагт НИТХ хуралдаж, Улаанбаатар хотын захирагч бөгөөд Хотын даргад Х.Нямбаатарыг нэр дэвшүүлэх эсэх асуудлыг хэлэлцэнэ. 

Х.Нямбаатар СХД-ээс сонгогдсон УИХ-ын гишүүн учраас түүнийг гишүүнээс чөлөөлөх асуудлыг байнгын хороо болон УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэнэ. Ингээд НИТХ ирэх долоо хоногийн пүрэв гарагт хуралдаж хотын даргын асуудлыг хэлэлцэхээр товлосон нь энэ аж.  ИТХ-аас гаргасан саналаа Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд захирамж гаргаж хотын даргыг томилно.

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд:

58 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох

58.2. Засаг даргыг томилуулахаар тухайн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал болон Иргэдийн Нийтийн Хурал нэр дэвшүүлнэ.

58.5.1. Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, Иргэдийн Нийтийн Хуралд оролцогч дангаараа буюу хамтарч, түүнчлэн дээд шатны Засаг дарга, Ерөнхий сайд нэр дэвшүүлэх санал гаргаж болно.

58.5.2. санал болгосон хүний талаар санал хураалт явуулж, хуралд оролцсон иргэдийн, түүнчлэн нийт төлөөлөгчдийн олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ.

58.5.3. Хэрэв санал хураалтаар хэн ч олонхын санал аваагүй бол хамгийн олон санал авсан хоёр хүний талаар дахин санал хурааж, олонхын санал авсан хүнийг Засаг даргад нэр дэвшүүлнэ.

58.6. энэ зүйлийн 58.5-д заасны дагуу нэр дэвшүүлсэн хүнийг баг, хорооны Засаг даргаар сум, дүүргийн Засаг дарга, сум дүүргийн Засаг даргаар аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргаар Ерөнхий сайд тус тус томилно гэж заасан байдаг.