Б.Энхбаяр: Худлаа "хайрласан" дүр эсгэж, хүүхдийн зураг, хэргийн мэдээллийг дэлгэж байгаа хүмүүсийг дагахаа боль /LIVE/

Б.Энхбаяр: Худлаа "хайрласан" дүр эсгэж, хүүхдийн зураг, хэргийн мэдээллийг дэлгэж байгаа хүмүүсийг дагахаа боль /LIVE/

УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаан үргэлжилж байна. Энэ үеэр Хууль зүйн сайд Б.Энхбаяр хүүхэд хамгааллын хуулийг чангатгах талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр, "Сүүлийн таван жилийн байдлаар гэмт хэргийн улмаас 10 хүүхэд амиа алдаж, 300 гаруй хүүхэд гэмтэж бэртсэн. Үүнтэй олон хүчин зүйл холбогдож байгаагийн нэг нь хууль зүйн хүчин зүйл буюу ялын бодлогыг чангатгах явдал юм. Энэ асуудалд шинжлэх ухааны үндэслэлтэй хандах ёстой. Олон нийтэд хүчирхийлэлд өртсөн хүүхдийн зураг хөрөг гаргаж огт болохгүй. Ямарваа нэгэн байдлаар хүчирхийлэлд өртсөн гэмт үйлдлийн талаар дэлгэрэнгүй мэдээллэхээ болих хэрэгтэй. Худлаа "хайрласан" дүр эсгэж, хүүхдийн зураг, мэдээллийг дэлгэж байгаа хүмүүс болих хэрэгтэй. Үнэн хайр чимээгүй л байдаг болохоос сенсацитай байдаггүй гэдгийг энд хэлмээр байна.

УИХ-д өнгөрсөн оны Засгийн газраас эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж, бага насны хүүхдйин эсрэг үйлдсэн гэмт хэргийн ялын бодлогыг чангатгах чиглэлд гурван бодлого өргөн барьсан.

Үүнийг яаралтай батлах хэрэгтэй. Үүний нэгдүгээрт гэмт хэрэг үйлдсэн этгээдэд өршөөл уучлалт үзүүлэхгүй, магалдлангаар суллахгүй гэдэг хуулийн төсөл УИХ-д өргөн барьсан байгаа. Нөгөөтэйгүүр баг насны хүүхдийн эсрэг бэлгийн мөлжлөг үйлдсэн хэрэгт торгох ял оноодог заалт одоог хүртэл хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байна. Энэ ялыг шууд хорих ялаар солих хуулийн заалтыг мөн өргөн барьсан. Үүнийг шууд батлах шаардлагтай" гэлээ.

ҮЗЭХ: