Д.Ганбат: 12 настай охин алга болчхоод байхад УИХ энд томилгоо яриад байж байхаасаа ичих хэрэгтэй /LIVE/

Д.Ганбат: 12 настай охин алга болчхоод байхад УИХ энд томилгоо яриад байж байхаасаа ичих хэрэгтэй /LIVE/

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Ганбат хүүхэд хамгаалахаар авч буй арга хэмжээ хангалтгүй байгаа талаар дурдлаа.

Тэрбээр, "Энэ удаагийн алга болдог 12 настай охины хэрэг ниргэсэн хойно нь хашгирав гэдгийн ижил боллоо. Яг өмнө нь энэ газраас н.Сэржмядаг гэх охин алга болсон. Энэ хэрэг явдлын дараа камер тавьсан ч тэр нь одоо ажиллагаагүй болсон гэнэ. Энэ нь авлигад идэгдсэний жишээ.

Мөн тэр охин алга болсон байхад бид энд томилгоо яриад байж байгаа нь маш ёс зүйгүй хэрэг. Найман жилийн хугацаа өнгөрч байхад хүүхэд хамгааллын талаар огт бодлого гаргасангүй. Дорвитой арга хэмжээ авахгүй байгаа энэ УИХ тодоо тарах цаг нь болжээ" гэлээ.

ҮЗЭХ: 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө