Н.Учрал: "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийг хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүс одоо алга болсон охинтой холбоотой пост бичээд сууж байна

Н.Учрал: "Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай" хуулийг хамгийн их эсэргүүцэж байсан хүмүүс одоо алга болсон охинтой холбоотой пост бичээд сууж байна

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал цахим орчин дахь хүүхэд хамгаллын талаар саналаа хэллээ.

Тэрбээр, "Өнгөрөгч хугацаанд хэн ч хүүхэд хамгааллын асуудалд онцгой анхаарал хандуулж байгаагүй. Энэ хэрэгт тийм их төсөв мөнгө ч байдаггүй юм билээ. Миний хувьд цахим хөгжлийн салбарын сайд хүний хувьд цахим орчин дахь хүүхэд хамгааллын хуулийг дэмжиж ажиллахад бэлэн байна. Өмнө нь “Олон нийтийн сүлжээн дэх хүний эрхийг хамгаалах тухай” хуулийг батлах гэж байхад хамгийн их эсэргүүцэж байсан, үгээ хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөнд халдлаа гэж уйлан дуугарч байсан хүмүүс өнөөдөр гэнэт  хүүхдэд хайртай болчхоод пост бичээд сууж байна" гэлээ.

ҮЗЭХ:




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө