С.Бямбацогт: Ойрын хугацаанд БНХАУ-ын хил орчмын хотууд руу суудлын автомашинтай нэвтрүүлэхээр ажиллаж байна /LIVE/

С.Бямбацогт: Ойрын хугацаанд БНХАУ-ын хил орчмын хотууд руу суудлын автомашинтай нэвтрүүлэхээр ажиллаж байна /LIVE/

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.06/ үдээс хойшхи хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан Зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар ЗТХ-ийн сайд С.Бямбацогт танилцууллаа.

Тэрбээр “Монгол Улс 2023 онд Дэлхийн банкнаас гаргасан Логистикийн индексээр 30 байраар урагшилж 97 дугаар байрт орсон ч цаашид илүү урагшлах, дэвшихийг зорьж байна. Зам, тээврийн салбар 2019 онд буюу дэлхийн нийтийг хамарсан цар тахал гарахаас өмнө бүх төрлийн тээврээр 69.0 сая.тн ачаа тээвэрлэж байсан бол цар тахлын дараа буюу 2022 онд 60.8 сая.тн ачаа тээвэрлэсэн байна. 2023 оны эхний 9 сарын байдлаар бүх төрлийн тээврээр нийт 74.5 сая.тн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үеэс ачаа тээвэр 86.2 хувиар өсжээ. Ачаа тээврийн өсөлтөд төмөр зам 33.5 хувь, автотээвэр 133.5 хувиар өссөн үзүүлэлт нөлөөлж байгаа бөгөөд цаашид ачаа тээврийн хэмжээ нэмэгдэхээр байна. Агаарын тээврээр 2023 оны эхний 9 сарын байдлаар  нийт 1,3 сая зорчигч тээвэрлээд байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад олон улсын зорчигч 136.5 хувиар, орон нутгийн зорчигч 27.5 хувиар тус тус өссөн байна. Мөн бид ойрын хугацаанд БНХАУ-ын хилийн бүсэд байрлах хотууд руу автомашинтай нэвтрэх боломжийг бүрдүүлхээр ажиллаж байна” гэлээ.

ҮЗЭХ: