Хууль зүйн сайд Б.Энхбаяр "Бага насны хүүхэдтэй холбоотой болон хэргийн нууцыг задруулсан ялыг чангална" гэж мэдэгджээ

Хууль зүйн сайд Б.Энхбаяр "Бага насны хүүхэдтэй холбоотой болон хэргийн нууцыг задруулсан ялыг чангална" гэж мэдэгджээ

Дорноговь аймгийн Сайншанд сумаас алга болоод амиа алдсан байдалтай олдсон 12 настай охины хэрэг нийгмийг цочирдуулж, хүүхдийн эсрэг гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдэд оноох ялын бодлогоо чангатгахыг иргэд шаардаж байна. Иймд өнгөрөгч амралтын өдрүүдэд Засгийн газрын ажлын хэсэг хуралдаж, хуулийг чангатгах төслийг боловсруулжээ. 

Учир нь өнөөдөр /2023.10.09/ УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ээлжит хурал Төрийн ордонд болж байна. Тус хуралд Хууль зүйн сайд Б.Энхбаяр оролцож, "бага насны хүүхэдтэй холбоотой ялын бодлогыг чангалах" асуудлаар танилцуулга хийсэн байна. Мөн тэрбээр бага насын хүүхэдтэй холбоотой хэргийн нууц задруулж буй хэргийн ялыг чангатгана гэдгийг ч мэдэгджээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй хэргийн ялыг хүндрүүлнэ гэдгийг тодотгосон талаар эх сурвалж мэдээллээ.