LIVE: "Гэр бүлийн хэрэг маргааныг дагнан шийдвэрлэдэг, мэргэшсэн шүүхтэй болно"

LIVE: "Гэр бүлийн хэрэг маргааныг дагнан шийдвэрлэдэг, мэргэшсэн шүүхтэй болно"

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.10.09/ ээлжит хурал болж өндөрлөлөө. Тус хурлаар хэлэлцсэн хуулийн төслүүдийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр, “Гэр бүлийн шүүхийг дагнасан хэлбэрээр нийслэл Улаанбаатар хотод байгуулна. Одоогоор манай улсад гэр бүлийн хэрэг маргааныг иргэний хэргийн шүүх шийдвэрлэж байна. Хоёр жилийн өмнө иргэний хэргийн шүүх жилдээ 60 гаруй мянган хэрэг шийдвэрлэж байсан бол одоо 80 гаруй мянган хэрэг шийдвэрлэж байгаа.

Иймд гэр бүлийн хэрэг маргааныг дагнасан байдлаар шийдвэрлэдэг мэргэшсэн шүүхтэй болгох бодлогыг танилцуулж бүлэг дэмжсэн” гэлээ.

ҮЗЭХ: