Эцэг, эхийн орлогын дүнгээс нь хамааруулж хүүхдийн тэтгэмж төлдөг болно гэв

Эцэг, эхийн орлогын дүнгээс нь хамааруулж хүүхдийн тэтгэмж төлдөг болно гэв

МАН-ын бүлгийн өнөөдрийн /2023.10.09/ ээлжит хурал болж өндөрлөлөө. Тус хурлаар хэлэлцэж, дэмжигдсэн гэр бүлийн тухай хуулийн талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр танилцууллаа.

Тэрбээр, “Гэр бүлийн тухай хуулийн төслийг өргөн барина. Ганцхан ялын бодлогыг чангатгаснаар хэрэг зөрчил арилахгүй. Гэмт хэргийн гаралт ганцхан хуультай холбоогүй байдаг. Гол асуудал бол гэр бүл, эцэг эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх явдал юм. Мөн хүүхдийн тэтгэмжийг төлдөггүйтэй холбоотой асуудлыг зохицуулах хуулийн заалт нэмж, тухайн этгээдийн орлогын дүнгээс нь хамааруулж хүүхдийн тэтгэмжээ төлдөг болгоно. Түүнчлэн тэтгэмжээ төлдөггүй эцэг эхэд тооцох хариуцлагыг чангатгах асуудлыг гэр бүлийн хуулиар зохицуулах хуулийн төслийг боловсруулж, өнөөдөр хоёр намын бүлэгт танилцуулж, зарчмын хувьд дэмжсэн” гэлээ.

ҮЗЭХ: