LIVE: "Францын Орона групптэй холбоотой ураны асуудлаар тодорхой мэдээлэл авлаа" гэж АН-ын бүлэг мэдээлэв

LIVE: "Францын Орона групптэй холбоотой ураны асуудлаар тодорхой мэдээлэл авлаа" гэж АН-ын бүлэг мэдээлэв

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн өнөөдрийн /2023.10.09/ ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг танилцуулж байна. 

Хууль зүйн сайд Б. Энхбаяр "Бага насны хүүхэдтэй холбоотой хэргийн ялын бодлогыг чангалах" хуулийн төслүүдийн талаарх танилцуулгыг тус бүлгийн хуралд хийсэн байна. Тэрээр хэргийн нууц задруулсан тохиолдолд ялыг чангатгах мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож буй хэргийн ялыг хүндрүүлэх талаар хуулийн төсөлдөө тусгаж байгаа тухай мэдээллийг өгчээ. Ардчилсан намын бүлгийн гишүүд хуулийн төслийг дэмжихээ илэрхийлж тухайлан тусгах шаардлагатай хэд, хэдэн санал санаачилгыг гаргажээ. 

Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2024 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2025-2026 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2024 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2024 оны төсвийн тухай хуулийн төсөл болон дагалдах бусад хууль тогтоомжийн төслийн талаар УИХ-ын гишүүн, Сангийн сайд Б.Жавхлан албаны хүмүүсийн хамт мэдээлэл өгсөн байна. Цаашлаад Францын Орона групптэй холбоотой ураны асуудлаар тодорхой мэдээлэл авчээ. 

ҮЗЭХ: