"Нүүрсний сонсгол"-ын түр хорооны даргаар Б.Энхбаярыг томилох тохироог МАН дотроо хийжээ

"Нүүрсний сонсгол"-ын түр хорооны даргаар Б.Энхбаярыг томилох тохироог МАН дотроо хийжээ

Өнөөдөр /2023.10.10/ Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо буюу “Хилийн боомтуудаар ачаа, тээвэр, нүүрс нэвтрүүлэх болон чөлөөт бүсийн үйл ажиллагаанд учирч байгаа хүндрэлийг шалган тогтоох” үүрэг бүхий УИХ-ын түр хороо хуралдана гэсэн тов гараад байна. 

Тус хурлаар түр хорооны даргыг чөлөөлнө гэх мэдээлэл байна. Учир нь түр хороог Хууль зүйн сайд асан Х.Нямбаатар толгойлж байсан ч тэрбээр Хотын даргын албан тушаалд очих нь тодорхой болоод байгаа. Харин түр хорооны гишүүнд УИХ-ын гишүүн Ц.Анандбазар, Б.Баттөмөр, Л.Мөнхбаатар, Г.Мөнхцэцэг, Н.Наранбаатар, Т.Энхтүвшин, С.Бямбацогт, С.Одонтуяа, Б.Бейсен, С.Ганбаатар, Н.Ганибал, Т.Доржханд нар багтаж буй. Тэгвэл зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн, саяхан Хууль зүйн сайдаар томилогдоод буй Б.Энхбаяр "Нүүрсний хэргийг хянан шалгах түр хороо"-ны дарга болно гэх тохироог хийжээ. Учир нь нийгмийн зүгээс нүүрсний хулгайн сонсголоо хий гэсэн шахалтыг үзүүлж эхлээд байгаа юм.