“ИЗНН-ын даргаар Б.Батбаатар бүртгүүлэх" өргөдлийг Дээд шүүх хүлээн авч, бүртгэхээр шийдвэрлэжээ

“ИЗНН-ын даргаар Б.Батбаатар бүртгүүлэх" өргөдлийг Дээд шүүх хүлээн авч, бүртгэхээр шийдвэрлэжээ

Иргэний зориг ногоон нам өнгөрсөн есдүгээр сард Их хурлаа хийж намын даргаараа УИХ-ын гишүүн асан Б.Батбаатарыг сонгосон. Хуулийн дагуу шинээр сонгогдсон намын даргаар бүртгүүлэхээр Улсын дээд шүүхэд ханджээ.

Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн өчигдрийн хуралдаанаар Иргэний зориг ногоон намын даргаар Б.Батбаатарыг бүртгүүлэхээр тус намаас ирүүлсэн өргөдлийг хэлэлцээд холбогдох хууль болон тус намын дүрэмд нийцсэн гэж үзэж бүртгэхээр шийдвэрлэсэн байна. 

 




Улаанбаатарт 21 градус дулаан байна

3 цагийн өмнө

Шуурхай мэдээ
Өнөөдөр луу өдөр

3 цагийн өмнө