Г.Занданшатар: 2024 оны улсын төсвийн бүх мэдээлэл иргэдэд нээлттэй боллоо /LIVE/

Г.Занданшатар: 2024 оны улсын төсвийн бүх мэдээлэл иргэдэд нээлттэй боллоо /LIVE/

2024 оны улсын төсвийн бүх мэдээлэл D.Parliament.mn цахим платформд байршсан талаар УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр /2023.10.10/ мэдээлэл хийлээ.

Тэрбээр, “Арван нэгдүгээр сарын 17-ноос албан ёсоор нийтийн цахим хууль дэмжих систем нэвтрүүлж байгаа. Энэхүү систем нь иргэдийн саналыг хуулийн хүрээнд авч хэрэгжүүлэхэд чухал үр дүнтэй. Төслийг 100 мянган иргэн саналаа өгсөн хуулийг авч хэлэлцэн хэрэгжүүлж батална. 

Ингэснээр иргэд төсвийн төсөлтэй сайтар танилцах, санал өгөх, хэлэлцүүлэг өрнүүлэх боломжтой болж байгаа юм. Мөн эрүүгийн хууль, НӨАТ, хүүхэд хамгааллын хуультай холбоотой асуудлуудад цахим хэлэлцүүлгүүд зарлагдаж эхэлнэ. Дижитал демократ цахим парламент хэрэгжээд, сайжруулаад явж байна.

Энэхүү системд хэрэглэгчийн эрх үүсгэсэн 10 мянган орчим хүн байгаа, танилт систем буюу нэг иргэн өөрийн бүртгэлээр нэвтрэн ашиглаж болно. Яваандаа бид нийтийн цахим саналыг хууль тогтоох байгууллагат хүргэх чиглэлээр цахим систем нэвтрүүлэхээр төлөвлөж байна. Мөн хэн хэдэн төгрөгийг оруулж, хэдэн төгрөг зарцуулах вэ гэдэг нь нэгдсэн дүнгээрээ төсвийн ерөнхийлөн захирагч нараараа байршсан байгаа. Эднээс бүх тоог харах боломжтой. Хавсралтад орлогын болон зарлагын задаргаа бий. Эндээс нэгдсэн дүнгүүд юу юунд зарцуулагдахыг харна ” гэлээ. 

ҮЗЭХ: