Н.Ганибал: Үндсэн хуулийн цэц өөрсдийн эрх ашгийг хамгаалж, УИХ-ын бүрэн эрхэнд илт халдаж байна

Н.Ганибал: Үндсэн хуулийн цэц өөрсдийн эрх ашгийг хамгаалж, УИХ-ын бүрэн эрхэнд илт халдаж байна

Үндсэн хуулийн цэцийн тавдугаар дүгнэлтийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж, хүлээж авах боломжгүй гэж үзсэн билээ. Учир нь УИХ-ын гишүүд "Ард түмний мэдэх эрхийг хангах зарчимд суурилж хийж байгаа бүхнийг Үндсэн хуулийн цэц үгүйсгэж байна" хэмээн үзсэн юм. Тэгвэл уг асуудалд гишүүд ямар байр суурьтай байгааг тодрууллаа. 

ВИДЕО:

УИХ-ын гишүүн Н.Ганибал “Үндсэн хуулийн Цэц өөрсдийн эрх ашгийг хамгаалж, УИХ-ын бүрэн эрхэнд илт халдаж байна. Үндсэн хуулиас өөр дагалдах хуулиудыг Цэц маргаан үүсгэж оруулж ирдэг. Тэр дунд өөрсдийн эрх ашгийГ хамгаалсан, томилгооны сонсгол хийлгэхгүй байх гэсэн бүр цаашлаад аж ахуйн нэгж рүү хүртэл халдаж байна. Энэ мэт бизнесийн асуудалруу ороод ирэхээр Үндсэн хуулийг Цэцийн гол том үүрэг нь жижгэрч, хэн нэгний эрх мэдэл, эрх ашгийг хамгаалсан хуулиуд оруулж ирж байгаа нь байж боломгүй зүйл. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт дотор нийгмийг, шүүх засаглалыг сайжруулан өөрчлөх гэсэн зорилтыг Цэцийн дүгнэлтээр буцаадаг нь буруу юм. Бүх юм далд болон хараат болбол шүүх засаглалын шударга байдал алдагдаж эхэлнэ. Батлагдаад удаагүй, үйл ажиллагаа нь цэгцрээгүй байгаа хуулийг Цэцийн дүгнэлтээр хойшлуулна гэдэг хуйвилдааны шинж чанартай гэж бодож байна. Эрх мэдэлтэн, эрх баригчид Үндсэн хуулийн Цэцийн гишүүдээр дамжуулж Монгол Улсын хуульд оруулсан томоохон өөрчлөлтүүдийг үгүйсгэдэг, үгүй болгодог нь газар авчээ. Шүүх засаглал бол хамгийн үнэн байх ёстой зүйл ба үнэнч, хийж чаддаг хүнээр нь удирдуулж, өөрчлөлт, шинэчлэлт хийх шаардлагатай юм” гэлээ.