Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Цогтбаатарыг нэр дэвшүүлжээ

Хууль зүйн байнгын хорооны даргад Д.Цогтбаатарыг нэр дэвшүүлжээ

Хууль зүйн байнгын хорооны ээлжит хуралдаан өнөөдөр /2023.10.11/ болж байна.

Тус хорооны дарга Б.Энхбаяр Хууль зүйн сайд болсноор байнгын хорооны даргын суудал эзэнгүй болсон. Иймд өнөөдрийн Хуль зүйн байнгын хорооны хурлаар тус асуудлыг хэлэлцэж байгаа юм.

Тэгвэл УИХ-ын гишүүн Дамдины Цогтбаатарыг тус албан тушаалд нэр дэвшүүлж буйгаа МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн танилцуулжээ.