УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Байнгын хорооны даргыг сонгох тухай асуудлыг хэлэлцэв. Тодруулбал, Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Энхбаяр Засгийн газрын гишүүнээр томилогдсон тул Байнгын хорооны даргыг шинээр сонгох шаардлага үүссэн юм. Иймд УИХ дахь МАН-ын бүлэг Д.Цогтбаатар гишүүнийг Байнгын хорооны даргад нэр дэвшүүлжээ.
Ингээд байнгын хорооны даргаар Д.Цогтбаатарыг сонгох санал хураалт явуулахад 12 гишүүн санал нэгтэйгээр түүнийг Хууль зүйн байнгын хорооны даргаар сонгохыг дэмжиж, энэ талаарх санал дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болжээ.