Х.Булгантуяа: Хүүхэд төрсөн цагаас эхлэн цахим хүүхэд хамгааллын системд бүртгэдэг болно

Х.Булгантуяа: Хүүхэд төрсөн цагаас эхлэн цахим хүүхэд хамгааллын системд бүртгэдэг болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2023.10.11/ болж, гарсан шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа танилцууллаа.

Тэрбээр, "Сүүлийн үед хүүхэд гэмт хэргийн хохирогч болж буй тохиолдлууд ихэсч байна. Энэ асуудалтай холбоотой хууль, эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах тухай өнөөдрийн хуралдаанаар хэлэлцлээ. Монгол Улсад 1,2 сая хүүхэд байдаг бөгөөд нийт хүн амын 36,2 хувийг эзэлдэг. Үүнээс зайлшгүй нийгмийн халамж шаардлагатай хүүхэд 36 хувийг эзэлдэг бол хүнсний эрхийн бичигт хамрагддаг 76 мянган хүүхэд, эрсдэлт нөхцөлд амьдарч буй 14 мянган хүүхэд байна. Ялангуяа цар тахлын үед энэ тоон үзүүлэлт нэмэгдсэн бөгөөд 2022 оноос багассан.

Хүүхдийн эсрэг үйлдэж байгаа гэмт хэргийн 70 орчим хувь нь гэр бүл, ойр орчим, хамтран амьдрагчдын зүгээс үйлддэг бол 23 хувь нь багш, сурган хүмүүжүүлэгч, үе тэнгийн хүүхдүүдэс, 7 хувь нь нийгмийн хүрээллээс хүчирхийлэл үйлдэж байна.   

Иймд өнөөдрийн хуралдаанаар хүүхэд төрсөн цагаас эхлэн цахим хүүхэд хамгааллын системтэй болгох тухай болон тусгайлан бэлтгэгдсэн мэргэжилтнүүд ажиллах шаардлагатай талаар хэлэлцлээ. Мөн нийгэм, орчны аюулгүй байдалд анхаарах буюу хүүхдийн тоглоомын талбай, камержуулалт, хяналт, урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд анхаарах шаардлагатай. Нэмэлтээр гэр бүлийн тухай хуулийг илүү боловсронгуй болгож, хувийн хэвшилтэй хамтран ажиллах нэн шаардлагатай. Жишээ нь хүүхдэд ээлтэй такси болон бүрэн камержуулалтай найдвартай компанитай хамтран ажиллаж, хөгжүүлэх нь чухал байна. Үүнтэй холбогдуулан "UB Cab"-тай хамтарч ажиллахаар хэлэлцсэн" гэв. 




Өнөөдөр морь өдөр

1 хоногийн өмнө