Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Парис хотын Засаг дарга Анн Идалго бараалхлаа

Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Парис хотын Засаг дарга Анн Идалго бараалхлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Франц Улсын нийслэл Парис хотын Засаг дарга Анн Идалго 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр бараалхав. Уулзалтын үеэр талууд хот төлөвлөлт, автозамын түгжрэл, агаарын бохирдол, ногоон байгууламж зэрэг асуудлаар санал солилцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн иргэдийн тав тухтай, аюулгүй аж төрөхөд сөргөөр нөлөөлж буй бэрхшээлийг шийдсэн туршлагаасаа хуваалцахын чухлыг онцолж, энэ чиглэлээрх хоёр нийслэлийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэв. Монгол Улсын Ерөнхийлөгч хүн төрөлхтний эв нэгдлийн бэлгэ тэмдэг зуны олимпын 33 дугаар наадам “Парис – 2024”-ийг зохион байгуулах хүндтэй үүргээ нэр төртэйгөөр биелүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлж, хотын дарга Анн Идалго-д амжилт хүсэв.

 




Өнөөдөр могой өдөр

3 цагийн өмнө