Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлж, нийслэлийн Засаг даргад томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүнээс нь чөлөөлж, нийслэлийн Засаг даргад томилох асуудлыг өнөөдөр хэлэлцэнэ

Улсын төсвийн 318 тэрбум төгрөгөөр БНСУ-ын "Daewoo" үйлдвэрийн хуучин автобус худалдан авснаас үүдэж, Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар, Түгжрэлийн сайд Ж.Сүхбаатар нар ёс зүйн хариуцлага хүлээн, ажлаа хүлээлгэн өгсөн.

Ийнхүү дараагийн нийслэлийн засаг даргаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд Х.Нямбаатарыг нэр дэвшүүлж, МАН-ы удирдах зөвлөл дэмжсэнээр Нийслэлийн ИТХ хуралдаж, тус асуудлыг хэлэлцэж, эцэслэн шийдвэрлэх байсан юм.

Харин өнөөдөр /2023.10.12/ Нийслэлийн ИТХ хуралдаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид Х.Нямбаатарыг томилох эсэх асуудлыг хэлэлцэнэ. Нийслэлийн ИТХ-аас гаргасан саналыг Ерөнхий сайдад уламжлах бөгөөд Ерөнхий сайд захирамж гаргаж хотын даргыг томилох юм.

Түүнчлэн Х.Нямбаатарыг УИХ-ын гишүүний ажлаас нь чөлөөлөх эсэхийг өнөөдрийн УИХ-ын чуулганаар хэлэлцэж магадгүй байна.