Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаагаад ажлаас чөлөөлөгдвөл 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаагаад ажлаас чөлөөлөгдвөл 18 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн  хуралдаанаар Цэргийн албан хаагчид тэтгэвэр, тэтгэмж олгох тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Тус хуулийн төсөлд зааснаар,

- Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн үйлчлэлд хамааруулан эмэгтэй албан хаагчийн жирэмсний болон хүүхэд харах хугацааг алба хаасан хугацаанд оруулан тооцох,

- Цэргийн тэтгэвэр тогтоолгосон иргэн нас барсан тохиолдолд түүний ар гэрт оршуулгын зардал олгох,

- Цэргийн албыг 10-аас доошгүй жил хаасан албан хаагч орон тоо, зохион байгууллатын өөрчлөлтөөс шалтгаалан ажлаас халагдах мөн цэргийн алба хаах нас хэтэрч, ажлаас чөлөөлөгдвөл түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгох хуулийн төслийг хэлэлцлээ.

Тус төслийг хэлэлцэхийг нийт гишүүдийн 73.9 хувь дэмжисэн бөгөөд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Нийгмийн бодлогын байнгын хороонд шилжүүлсэн юм.

ҮЗЭХ: