Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын даргаар Х.Нямбаатарыг томилох захирамжаа танилцуулж, тамгыг нь хүлээлгэн өглөө

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар хотын даргаар Х.Нямбаатарыг томилох захирамжаа танилцуулж, тамгыг нь хүлээлгэн өглөө

Нийслэлийн ИТХ-ын хуралдаан болж Х.Нямбаатарыг Улаанбаатар хотын Засаг даргад 78 хувийн саналаар дэмжсэн. Иймд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ захирамжаа таницуулж, Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбатар хотын захирагч Х.Нямбаатарт хотын даргын тамгыг гардуулан өглөө.

Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “Нийслэлийн засаг даргаар Хишгээгийн Нямбаатарыг ийнхүү томилж байна. Улс төрийн явцуу хил хязгаарыг давж, Улаанбаатар хотын 30 гаруй жил шийдвэрлэгдэж чадалгүй, хуримтлагдсан асуудлыг цэгцэлж, нийслэлийн цогц реформд нэгдэж ажиллахыг хүсье. Энэ удаа Засгийн газар хуулийн хүрээнд зөвхөн дэмжлэг үзүүлэх бус хуулийн хүрээнд шууд оролцож ажиллах нь зүйтэй гэж үзэж байна.  Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар Хууль зүй дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Х.Нямбаатарыг томилон ажиллуулах нь зүйтэй гэж үзсэн саналыг ИТХ-ын гишүүд дэмжсэнд талархал илэрхийлье. Шинээр томилогдож буй нийслэлийн засаг даргад амжилт хүсч дараах үүрэг даалгаврыг өгч байна.

  • Нийслэлийн бодлого, тогтолцоонд цогц реформ хийх,
  • "Алсын хараа 2050" урт хугацааны хөгжлийн бодлого болон "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд нийслэлийн урт, дунд, богино төлөвлөлтийг Олон Улсын зөвлөмж, нийслэлийн иргэдлийн оролцоотойгоор боловсруулан УИХ, Засгийн газраар яаралтай боловсруулах
  • Нийслэлийн эрх зүйн орчин, тэр дундаа газрын харилцаа, нийтийн тээврийн асуудал, иргэдийн их бага хариуцлагыг тодорхой болгох, хотын соёлыйн стандарт, авто тээврийн хөдөлгөөн болон жолооч нарын үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана гэдэгт итгэж байна" гэлээ. 

Мөн энэ үеэр Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар, "Энэ хариуцлагатай албан тушаалд томилогдож байгааг гүнээ ухамсарлаж, итгэлийг дааж ажиллана гэдгээ итгэл төгс илэрхийлье. Нийслэл хотын иргэд аюулгүй орчинд ажиллаж, амьдрах Үндсэн хуульд олгогдсон бүрэн эрхээ эдлэх баталгааг хангахын төлөө ИТХ болон УИХ-тай нягт хамтран ажиллах болно гэдгээ энд батлан илэрхийлье" гэлээ.